Угалз хээ
Дугуйн дөрөвний нэг нумуудыг тогтмол харьцаагаар багасган залгаж буй эргүүлэг: логарифм спиралийг циркулиар бүтээх арга. Монгол хээг нүдэн баримжаагаар бус, дүрмээр нь зурна. Тохиргоогоо сонгоод SVG эсвэл PNG-ээр татаж аваарай.
Хүрээтэй хайрцгийн CSS
SVG файлыг alkhan.svg нэрээр CSS файлынхаа хажууд хадгалаад дурын хайрцагт энэ хоёр мөрийг өгнө. Хүрээ нь хэмжээнд тааруулан давтагдана.
Зургийн холбоос болгон ашиглах
Бүх тохиргоо хаягт байна. Ижил тохиргоог /api хаягаар дуудвал зураг өөрөө ирэх тул <img> эсвэл CSS-д шууд хэрэглэж болно.
Хэрхэн зурдаг вэ
Угалз бүр дугуйн дөрөвний нэг нумуудын гинж. Нум бүрийн радиус өмнөхийнхөө тогтмол харьцаатай үржвэр бөгөөд ижил шүргэгчээр залгагдана.
Энэ бол Хятадын ёлтой үүл, Грекийн ион баганын эргүүлгийг циркулиар байгуулах арга. Логарифм спиралаас 1.4 %-иас илүү зөрөхгүй бөгөөд SVG-д дөрөвний нэг эргэлт бүр нэг яг нум болно.
Монгол угалзын харьцааг хэн ч хэмжээгүй тул анхны утга нь зөвхөн эхлэл, дүрэм биш. Тойрог угалзад монгол хээнд тэмдэглэгдсэн давталтын тоог санал болгоно: 2, 3, 4, 5, 6, 8, 10, 12, 16.
Дүрэм, эх сурвалж, шалгалтын дэлгэрэнгүйг агуулахаас үзнэ үү. Эх код ба баримт бичиг (MIT) · Өнгөний хослолын утга, эх сурвалж