Өлзий хээ
Сондгой тооны огтлолцол бүхий тор дээр тасралтгүй нэг тууз дээгүүр, доогуур ээлжилж гарна. 3 × 3 тор нь сонгодог өлзий (7₄ зангилаа). Монгол хээг нүдэн баримжаагаар бус, дүрмээр нь зурна. Тохиргоогоо сонгоод SVG эсвэл PNG-ээр татаж аваарай.
Хүрээтэй хайрцгийн CSS
SVG файлыг alkhan.svg нэрээр CSS файлынхаа хажууд хадгалаад дурын хайрцагт энэ хоёр мөрийг өгнө. Хүрээ нь хэмжээнд тааруулан давтагдана.
Зургийн холбоос болгон ашиглах
Бүх тохиргоо хаягт байна. Ижил тохиргоог /api хаягаар дуудвал зураг өөрөө ирэх тул <img> эсвэл CSS-д шууд хэрэглэж болно.
Хэрхэн зурдаг вэ
Өлзий бол дөрвөлжин тор дээрх сүлжээс. Сондгой n тооны мөр, багана n² удаа огтлолцох ба мөр, багана бүр хоёр сул үзүүртэй: нийт 4n үзүүр.
Торыг тойрон хөрш үзүүрүүдийг хосоор нь гогцоогоор холбоно. Тал бүрд сондгой тооны үзүүр байгаа тул яг хоёр хос булан тойрох ёстой. Тэр нь өлзийн хоёр жижиг чих.
i-р мөр, j-р баганын огтлолцолд i + j тэгш бол босоо тууз дээгүүр гарна. Ингэснээр тууз бүхэлдээ дээгүүр, доогуур ээлжилнэ. 3 × 3 тор нь зангилааны онолд 7₄ гэж бүртгэгдсэн зангилаа: 9 огтлолцолтой зурагдах ба үүний 2 нь чихний мушгиа. Тэгш тор хэзээ ч нэг тууз болж битүүрдэггүй.
Дүрэм, эх сурвалж, шалгалтын дэлгэрэнгүйг агуулахаас үзнэ үү. Эх код ба баримт бичиг (MIT) · Өнгөний хослолын утга, эх сурвалж