Алхан хээ
Модны аргаар бүтээсэн алх: зураас бүр, завсар бүр нэг мод. Хүрээ 7 мод өргөн, 8 мод тутамд давтагдана. Монгол хээг нүдэн баримжаагаар бус, дүрмээр нь зурна. Тохиргоогоо сонгоод SVG эсвэл PNG-ээр татаж аваарай.
Хүрээтэй хайрцгийн CSS
SVG файлыг alkhan.svg нэрээр CSS файлынхаа хажууд хадгалаад дурын хайрцагт энэ хоёр мөрийг өгнө. Хүрээ нь хэмжээнд тааруулан давтагдана.
Зургийн холбоос болгон ашиглах
Бүх тохиргоо хаягт байна. Ижил тохиргоог /api хаягаар дуудвал зураг өөрөө ирэх тул <img> эсвэл CSS-д шууд хэрэглэж болно.
Хэрхэн зурдаг вэ
Монгол урчууд хээг хээ бүтээх модоор байгуулдаг: зураас бүр, зураас хоорондын завсар бүр нэг мод өргөн (Ж. Төмөрхуяг, 2010).
Гадна, дотор хүрээнээс ээлжлэн унжсан алх 7 мод өргөн, 8 мод тутамд давтагдах хүрээг дүүргэнэ. avdar.me-д хэмжсэн будгийн авдар яг энэ 7 : 8 харьцаатай.
Булангийн дүрэм эх сурвалжид байхгүй. Энд тал бүрийг дараагийнхтай нь налуу огтлолоор нийлүүлж, нийлж буй алхны толгой дэгээ болж нугалагдах эсвэл цэгтэй хайрцаг болж битүүрэх байрлалыг сонгосон. Аль аль нь завсар бүрийг нэг мод өргөн байлгана.
Дүрэм, эх сурвалж, шалгалтын дэлгэрэнгүйг агуулахаас үзнэ үү. Эх код ба баримт бичиг (MIT) · Өнгөний хослолын утга, эх сурвалж